2020 оны 08 сарын 27
2019 оны 05 сарын 02 өдрийн Монгол улсын их хурлын 41 дүгээр тогтоол тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн газар нутгийн өргөтгөлөөр батлагдсаны дагуу орчны бүсийн ард иргэдэд 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 2.1 арга хэмжээний хүрээнд Адууны бэлчээрлэлтийг хянах, орчны бүсийн иргэдэд тахь адуутай эрлийзжих аюулаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт өгч мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор 3 сард “Тахийг хайрлан хамгаалая” мэдээллийн хуудсын эхийн бэлтгэж хэвлэлтэнд хүргүүлэж 2020 оны 4,5-р саруудад орчны бүсийн сумдын ард иргэдэд тараав.Үүнд:
Ховд аймагт: Ховд аймгийн Жаргалан сум-200 ш, Булган сум-300ш, Үенч сум-300ш, Алтай сум-600ш, Цэцэг сум-300ш, Мөст-300ш, Говь-Алтай аймагт: Төгрөг сум-300ш, Бугат, Алтай, Цээл сумуудад-700ш, Тонхил сум Алтансоёмбо багт-20ш тараах материал тут тус тараав.
Тахийг хайрлан хамгаалая” мэдээллийн хуудсыг мэргэжилтэн Э.Алтанцэцэг, Н.Алтансүх, байгаль хамгаалагч Г.Нисэххүү, Б.Болд, Б.Бямба-Очир, Б.Энхзаяа, Ц.Галсанравдан, У.Эрдэнэбаатар, С.Батбаяр, У.Дүүрэнбаяр, Г.Батсайхан нар ард иргэдэд тараав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ