Төв Азийн их цөлийн хойд хэсэг, цөлийн экосистемийг хамгаалах, Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож олон улсын болон Монгол улсын улаан номонд орсон хавтгай, мазаалай, тахь, хулан, хар слт зээр, ирвэс, шилс, аргаль, янгир, жороо тоодог зэрэг ан амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 1975 онд БНМАУ-ын АИХТ-ийн 84 дгээр тогтоолоор ГИДЦГ-ыг “А”, “Б” гэсэн ндсэн хоёр хэсэгтэйгээр байгуулсан байна. Хожим энэ газар нутаг ТХГН-ийн хуулийн дагуу ДЦГ-ын шалгуурт брэн нийцэж байгаа учраас УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор ДЦГ-ын ангиллаар нь хэвээр баталсан байна.
ГИДЦГ-ын “Б” хэсэг нь 1992 оноос хойш уугуул нутагтаа бүрэн устсан монгол тахийг сэргээн нутагшуулах, өсгөн үржлэх, бие даан амьдрах чадвартай популяци бий болгох, говь, цөлийн экосистемийг судлан хамгаалах, унаган төрх байдлыг нь хадгалан үлдээх үндсэн зорилготой болж өөрчлөгдсөн.
Говийн Их Дархан Цаазат Газрын“Б” хэсгийн хамгаалалтын захиргаа Байгаль орчны сайдын 1994 оны 177 дугаар тушаалаар ДЦГ-ын хамгаалалтын
бүсүүдийн хилийн заагийг нь тогтоосон байна. 1991 онд Н;Б-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагын шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсанаар эрдэм шинжилгээний мэдээлэл солилцох, Төв Азийн цөлийн экосистемийг олон улсын түвшинд судлах, хамгаалах өргөн боломж нээгдсэн билээ.
ДЦГ-ыг байгуулсан нь говь, цөлийн унаган төрх байдлыг хадгалж, биологийн олон янз байдлыг хамгаалж судлан ирээдй хойч үедээ үлдээх ач холбогдолтой юм. Газар зйн байршил: ГИДЦГ-ын “Б” хэсэг нь Монгол орны баруун урд хэсэг Алтайн нурууны !в!рт Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, ;енч сумдын урд хэсгийг хамран Монгол-Хятадын хил дагуу оршдог. Энэ хэсэг нь физик газар зйн мужлалаар Говийн их мужийн Алтайн өмнөх говийн мужийн Зүүнгарын говийн тойрогт хамаарагдана.
Байгалийн бүс бүслүүрийн хувьд нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь жинхэнэ цөлийн бүсэд, баруун хойт хэсэг нь хэт гандуу цөлийн бүсэд, зүүн урд хэсэг нь уулын заримдаг цөлийн бүсэд тус тус хамаарагдана. Экологи-газарзүйн мужлалаар Төв Азийн заримдаг цөл, цөлийн их мужийн Зүүнгарын говийн мужийн Бор цонж-Хонин усны говийн дэд мужид хамаарагдана.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ