2020 оны 08 сарын 27
Одоогоор Зүүнгарын говьд 310 гаруй тахь тархан идээшилж байгаа ба 23 үржлийн сүрэг, 3-5 азарган үрээний сүрэг байна.
Шинээр сүрэг үүсгэсэн тахийн азарга бусад бие гүйцсэн азаргануудад сүргээ булаалгахгүйн тулд шинэ соргог нутаг хайн бэлчээрлэж байна. Мөн энэ нь тахийн тоо толгой өссөнтэй холбоотой ба сүрэг хураах тэмцэл байгааг харуулж байгаа юм.
2019 оны Прагийн амьтны хүрээлэнгээс тээвэрлэгдэж ирсэн 3 тахийн гүүнээс/6664/ удмын дугаартай Тара нэртэй гүү 8-р сарын 19 нд Дархан цаазат газрын Онц нэртэй газар унагалсан мэдээтэй байна. Нийт 44 унагатай байгаа ба унаганы хүйс тодорхойлох ажил 70 хувьтай явагдаж байна.
Дархан ба Начин хэмээх тахийн сүргүүд Таван овоо, Уушиг, Хүрэн дэл болон Яргайт хүрж бэлчээрлэж байна. Энэ нь одоогоор хамгийн хол бэлчээрлэж байна.
2011 онд Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс тээвэрлэн ирсэн 4 гүүг хурааж байсан Эрхэс азарга 2020 оны 8 сард сүргээ алдсан. Сүргээ алдахдаа баруун урд хөлөө гэмтээж доголсон байна.
Тахийн шилжилт хөдөлгөөнийг тахийн мониторингд явах бүрд бичиж тэмдэглэж байгаа ба энэ 8-р сард 5 удаагийн шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна.
Тахийн мониторингд явж ирсэн тахийн мэдээг EXCEL файл болгож дата өгөгдлийн санд оруулж мэдээг боловсруулж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ