Тахийн амьдралын зарим сонингоос

Тахийн азарга мэнд үлдэнэ, өөрийн гэсэн сүргийг хураана гэдэг маш хатуу тоглоом. Азарга 6-16 насандаа сүрэг идэвхтэй хураадаг боловч зарим азарга сүрэг хураалгүй явсаар нас өтлөх нь ч бий.

Доорх азарганы нэрийг Ховд гэдэг агаад 2007 онд БНХАУ-ын Шинжань-Уйгар мужын Жимсарын тахь үржүүлгийн газар төрсөн аж. Түүний удмын дугаар нь 4963. Ховд азаргыг Зүүнгарын говийн Тахийн усанд 2012 оны 5-р сард бусад 3 азарганы хамт тээвэрлэн авчирч 7-р сард хашаанаас сулласан ба одоо ганцаараа амьд үлдсэн төдийгүй амжилттай сүрэг хурааж яваа сүргийн тэргүүн идэр насны тахь болжээ. Ховд азарга 2013 онд Ёлхон орчимд чонын сүрэгтэй таарч зүүн хонго сэтлүүлж, сүүлээ тасдуулж, гэдсэндээ хазуулсан боловч зуны халуунд өтөж шархлалгүй мэнд үлдсэн юм. Тэртээ 2016 оны намар түүүнд азын тэнгэр гийж 7 гүүтэй томоохон сүргийг нутгийн унаган тахь Хаан азарганаас таслан хурааж авсанаар өөрийн гэсэн сүргийг тэргүүлж 2017 оны намрын дунд сард анхны нуган үр нь төрсөн байдаг. Тэрээр чонотой ноцтой халз тулгарсан болоод ч тэр үү сүүлийн жилүүдэд Тахийн ус орчимд хамгийн олон унага бойжуулсан азарганы тоонд ороод байгаа. Энэ хаврын 4-р сарын дундуур манай тахьчдын дуранд Ховд азарганы тодхон буулгасан зургыг ажихад сэрвээгээр халзарсан, оодон сүүлтэй болох нь танд ажиглагдаж байгаа хэдий ч нийт 20 тоотой /9 гүүтэй, 5 даагатай, 4 унагатай, 2 залуу тахьтай/ том сүргийн тэргүүн газар үнэрлэн зогсож байгаа нь энэ ээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now