Нээлттэй ажлын байр

 

            Говийн Их Дархан Цаазат Газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргаа нь дараах ажлын байран дээр гэрээт байгаль хамгаалагч шалгаруулж авна.

 

Говь-Алтай аймгийн Бугат суманд гэрээт байгаль хамгаалагч - 4

(Тусгай шаардлага: Алаг нуурт нутагладаг-1, Хөвчийн нуруунд нутагладаг-2, Өвөр хаданд нутагладаг  гэрээт байгаль хамгаалагч - 1)

Говь-Алтай аймгийн Тонхил суманд гэрээт байгаль хамгаалагч - 1

 (Тусгай шаардлага: Алтансоёмбо багт амьдардаг, Сэртэн, Аргалантайд нутагладаг-1)

Ховд аймгийн Булган суманд гэрээт байгаль хамгаалагч - 2

(Тусгай шаардлага: Байтаг уул орчимд нутагладаг-1, Булган сумын төвд байрлах-1)

Ховд аймгийн Үенч суманд гэрээт байгаль хамгаалагч - 3

(Тусгай шаардлага: Бага Хавтаг ууланд нутагладаг-1, Давсан хуурай орчимд нутагладаг-1, Үенч  сумын төвд байрлах-1)

Ховд аймгийн Алтай суманд гэрээт байгаль хамгаалагч - 3

(Тусгай шаардлага: Их  Хавтаг ууланд нутагладаг-1, Цонжид нутагладаг-1, Барлагийн улаан толгойд нутагладаг-1)

 

Албан тушаалын зорилт:

 

Хариуцсан нутаг дэвсгэртээ байнга суурьшин амьдарч, хамгаалалтын горим дэглэмийг сахиулах, хяналт шалгалт хэрэгжүүлэх, тухайн нутгийн иргэдэд байгаль орчны бодлого хууль тогтоомжыг сурталчлах, нутгийн ард иргэдийг байгаль хамгаалахад татан оролцлуулах, мэдээлэлээр хангах ажлыг зохион байгуулах, амьтан ургамал гэх мэт биологийн төрөл зүйлүүдийн талаар мэдээ цуглуулах, мэдээлэлийн санд хүргүүлэх, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж гүйцэтгэх гэх мэт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Орчны бүсийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад оршино.  

 

Тавигдэх шаарлага:

 

Боловсрол: Суурь боловсролтой, мэргэжил шаардахгүй, давуу тал: Дээд боловсролтой, байгаль орчны чиглэлээр мэргэшин ажиллаж байсан.

Асуудал шийдвэрлэх хүрээнд:

Ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж төрийн албан хаагчын ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, байгаль орчны талаар өөрийн оруулах хувь нэмэр, оролцоог бүрэн ухамсарласан,  эрхэлж буй ажилдаа хяналт тавьж чаддаг.

Иргэдийн зөв хандлагыг дэмжих, мэдээллийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийг солилцох.

Байгаль орчныг хайрлан хамгаалах ажлыг таниулах, гүйцэтгэж буй ажлын явц үр дүнг тайлагнах чадвартай.

 

Ур чадвар:

                    

Тээврийн хэрэгсэл, унаа хөсөг ашиглах чадвартай.

Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх.

 

Бүрдүүлэх материал:

 

Ажилд орохыг хүссэн өргөдөл

Төрийн албан хаагчын анкет

Намтар

Сум,  багийн засаг дарга, цагдаагийн газар, эрүүл мэндийн тодорхойлолт

Иргэний үнэмлэхний хуулбар

Жич: Ажилд орох иргэдээс 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 14:00 цагаас Ховд аймгийн Алтай сумын төв дээр бичгээр шалгалт авч хариуг 3 сарын 31-ны  өдөр цахим хаягаар, гар утасруу мессежээр хариу өгнө.

Шалгалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Орчны бүсийн тухай хууль, Амьтны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горимын хүрээнд, орон нутгийн амьтан, ургамлын онцлогийн талаар авна. 

 

Хүлээн авах хугацаа:

 

Материалыг 2020 оны 03  сарын 29-ны өдрийн 18 цагт хүртэл <Altansuh.n@gmail.com> цахим хаягаар хүлээн авна.  

 

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН "Б" ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

2020.03.16

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now