ХУСТАЙ АЗАРГАТАЙ СҮРГИЙГ НУТАГШУУЛАЛТЫН 
ХАШААНААС АМЖИЛТТАЙ СУЛЛАН ГАРГАЛАА
2018 оны 04-р сарын 16 нд  Хустайн сүргийг хашаанаас нь зөөлөн суллах аргаар чөлөөлөв. Энэ сүрэгт Хустай азарга, Европоос 2016 тээвэрлэгдэж ирсэн 4 гүү, зэрлэг тахийн сүрэгт төрсөн Золушка, Шидтэн гүү зэрэг 7 тахь байдаг. Бид эхлээд хашааны амыг нээж нэг боодол өвс тавьж өгөөд дараа нь сүргийг хаалга руу явганаар туув. Гэвч Шидтэн байдас ганцаараа хашаанд үлдэж бусад нь хашаанаас гарсаны улмаас нөхцөл байдал жаахан хүндэрсэн. Бусад тахиудыг хашааны хаалгаруу буцаан тууж ирснээр Шидтэн байдас хаалгаар гарлаа. Бид 11:40 эхлээд нэг цагийн дараа ажлаа дуусгав.
Тахиуд хашаанаас гармагц жаахан давхиж байгаад удалгүй цувран алхаж эхлэв. Үдээс хойш 2 цаг гэхэд тахийн хашаанаас баруун тийш 4 км орчимд орших Дээд элсэн толгойн хотост сүрэг очиж тогтсон байна. Бид сүргийг харанхуй болтол ажиглаж байгаад маргааш өглөө эрт дахин дурандах болно.

Энэхүү тэнгэрлэг сайхан тахиудыг Европ, Хустайн БЦГ-аас илгээсэн, зөөвөрлөсөн бүх хүмүүст баярлалаа.

Говийн их дархан цаазат газрын Б хэсгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Хүндэтгэсэн О.Ганбаата

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now