ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗТ ГАЗРЫ “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 ОНЫ 3 САРЫН 19-20 НЫ ХООРОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийн тайлан

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 сарын 06 ны өдрийн А/52 дугаар тушаалын дагуу өөрийн байгууллага , салбарийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, эрхлэх асуудлын хүрээнд болон хамтран ажиллагч байгууллагуудтай 2018 оны 03-р сарын 19-20 ны өдрүүдэд орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат сум, Ховд аймгийн Алтай сумуудад тус тус нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулав.

Орчны бүсийн Бугат сумын төв дээр зохион байгуулагпсан үйл ажиллагаанд

  • Бугат сумын ЗДТГ
  • Бугат сумын Дунд сургууль
  • Сумын байгаль орчны тасаг
  • Мал эмнэлэг үржлийн тасаг
  • Цаг уур орчны газар
  • Соёлын төв
  • Хүн эмнэлэг
  • Орчны бүсийн Тахийн талын бага сургууль
  • Сумын малчид ард иргэд

Байгууллага сурталчлах нээлттэй хаалганы өдөрт оролцов. Тус нээлттэй хаалганы өдрөөр ХЗ-ны дарга О.Ганбаатар, мэргэжилтэн Н.Алтансүх, Э.Алтанцэцэг, байгаль хамгаалагч Л.Ойнбаяр, З.Бааст, Б.Батсуурь, жолооч Т.Лхагва, үйлчлэгч С.Тунгалагтуяа, нягтлан бодогч А.Бүнчиндагва нар оролцов. Нээлттэй хаалганы ажлын хүрээнд ХЗ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан танилцуулж ард иргэдийн дунд уралдаан тэмцээн, бүжиг, дуун цэнгүүн зэрэг үйл ажиллагаг зохион байгуулав. Нийт 170 иргэнд мэдээлэл хийв. Орчны бүсийн ард иргэдэд Тахь сэргээн нутагшуулах ажлын талаар сар бүрийн цуврал мэдээ сэтгүүл, гарын авлага, ХЗ-ны танилцуулга материал тараав. Бугат сумын дунд сургуулийн сурагчид болон ард иргэдийн дунд хөгжөөнт цэнгээнт байгаль орчны тухай асуулт хариултын “АХА” тэмцээн зохион байгуулав. Тус тэмцээнд 60 хүн хамрагдаж Бугат сумын 1-р багийн иргэн Я.Элбэгзаяа тэргүүлж удаах байранд Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Мөнх-Од тус тус байр эзлэв.

Орчны бүсийн Ховд аймгийн Алтай суманд ГИДЦГ-ын “Б” хэсгийн байгаль хамгаалагч Г.Нисэххүү, Я.Амгалан, Б.Мягмаржав нар Ховд аймгийн Алтай сумын байгаль орчны тасагтай хамтран 03 сарын 19-нд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж ард иргэдэд ТХГН-ийн тухай хууль сурталчлан, АХА тэмцээн зохион байгуулж ажиллав. Мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээнд Алтай сумын 100 гаруй иргэн хамрагдав.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now